Жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Эквадорын Гуаякил хотод эхэлнэ.
60 орны 463 тамирчин өрсөлдөхаар мэдүүлэг өгчээ. Манай улсаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нарын удирдлгада 19 тамирчин зодоглохоор Эквадорт очжээ.
Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Наран-Өлзий, 55 кг-д Т.Төгсхүслэн, 60 кг-д Ж.Энхтөр, А.Даваабаатар, 66 кг-д Н Эрдэмийндалай, Б.Бадрал, 73 кг-д Б.Далайцэрэн, 81 кг-д Б.Тэмүүлэн, -90 кг-д Б.Мөнгөндөл, +90 кг-д Р.Омар нар зодоглоно. Харин охидоос 40 кг-д Г.Соёл-Эрдэнэ, 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, Б.Хулан, 48 кг-д А.Мишээл, 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Г.Гийгүүлэн, 63 кг-д Э.Анударь, -70 кг-д Э.Анужин, +70 кг-д А.Энхмэнд нар барилдах юм. Манай жүдочид тэмцээний өмнөх бэлтгэлээ “Баянгол ресорт”-д хийсэн юм.
Монголын өсвөрийн жүдочдоос 2023 онд охидын 44 кг-д олон улсын хэмжээний мастер Т.Отгонжаргал мөнгө, 2024 онд 57 кг-д Т.Ариунзаяа, 2025 онд М.Цэндбазар нар алтан медаль хүртсэн билээ. Түүнчлэн багийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан юм.