2026-10-28

Энэ өдөр нийт 107,716,896,390.03 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 805,425,363 төгрөгийн үнийн дүн бүхий 1,583,494 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +9.21%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +5.76%), Монложистикс Холдинг ХК (MLG +4.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -14.02%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND -10.53%), Дархан гурил тэжээл ХК (DAR -6.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 5,536 ширхэг нэгж эрх 11,638,406 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 13 ширхэг үнэт цаас 650,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 203,876 ширхэг үнэт цаас 20,317,675,920 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаас 100 ам.доллар (359,875)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрсийг 1,150 юаниас эхэлж дуудан, үнэ 6.52%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 15,680,000 юань буюу 8,462,182,400 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 5.38%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 452,100 ам.доллар буюу 1,626,994,875 төгрөгөөр,

  • Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын 7 багц 6,342 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмалыг 3,341.49 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 0.3%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 21,255,149.58 ам.доллар буюу 76,491,969,551.03 төгрөгөөр тус тус арилжаалж, нийт 86,581,146,826.03 төгрөгийн УУБА зохион байгуулсан бол худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 829,456,650 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

Энэ өдөр нийт 107,716,896,390.03 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.05%-иар өсч, 66,784.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,058,812,555,509 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх