Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөгчдийг өнөөдөр /2026.10.28/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Дорнод аймгийн Халхгол сумын "Бичигтийн өндөрүүд"-д гарсан хээрийн түймрийн асуудлаар болон Монгол Улсын Засгийн газраас хээрийн түймэртэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга  хэмжээний талаар мэдээлэл солилцов.

Мөн уулзалтаар Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, алба хаагчдыг сургаж, дадлагажуулах талаар санал солилцлоо.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх