Оюу толгой ХХК-иас сүүлийн өдрүүдэд хязгаарлалтад ороод байсан зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо хэмээн мэдэгдсэн байна.
Тус компаниас өнөөдөр гаргасан мэдээлэлд, экспортын хязгаарлалт шийдвэрлэгдэж, баяжмалын экспорт хэвийн горимдоо орлоо. Хуримтлагдсан баяжмалыг гаргаж, жилийн төлөвлөгөөгөө гүйцээхээр тээвэрлэлтээ эрчимжүүлж байна. Экспорт хэвийн үргэлжлэх нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, цаашлаад хувь нийлүүлэгч талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээжээ.
