David Lee / Wikimedia Commons, CC BY 2.0

Өмнөд Солонгосын дуучин Хваса, R&B дуучин Crush нар “HOT STAGE x K*POP MASTERZ” тоглолтоор арван нэгдүгээр сарын 7-нд Улаанбаатарын Буянт-Ухаа спорт ордны тайзнаа гарна. Тоглолт 18:00 цагт эхэлнэ. Тасалбарыг ticket.mn сайтаар борлуулж байгаа бөгөөд хамгийн хямд нь 139,000 төгрөг.

Хоёр уран бүтээлчийн тайз

Тоглолтын анхны зарлалд зөвхөн Хвасагийн нэр байсан бол дараа нь зохион байгуулагчид Crush-ыг нэмж, хоёр уран бүтээлчийн бүрэн хэмжээний тоглолт болохыг мэдэгдсэн. Crush буюу Шин Хёсоб 2014 онд “Sometimes” синглээр гараагаа эхэлсэн дуучин, ая зохиогч, продюсер. Түүний “Beautiful”, “Don’t Forget”, “Rush Hour” зэрэг дуу Солонгосын дижитал чартын эхний тавд орж байжээ.

Улаанбаатараас Осака руу

MAMAMOO хамтлагийн гишүүн Хваса Улаанбаатарын тоглолтоос хоёр долоо хоногийн дараа буюу арван нэгдүгээр сарын 21-нд Осакад болох 2026 MAMA Awards-ын тайзнаа гарна. Тэрээр энэ жил шилдэг эмэгтэй уран бүтээлч, шилдэг гоцлол дуулаачийн тоглолт, шилдэг клип гэсэн төрлүүдэд нэр дэвшсэн. Хваса өмнө нь 2025 оны хоёрдугаар сард “Rosedust” тоглолтоор Улаанбаатарт ирж байсан. Түүний айлчлалын талаар өмнөх мэдээнээс дэлгэрэнгүй уншина уу.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх