Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  өнөөдөр довтолгооны шатны төрлөөр эхэллээ. 


Дэлхийн аварга шалгаруулах 2026 оны 11 дүгээр сарын 02-08-ны өдрүүдэд Азербайжан Улсын Баку хотод зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчид оролцож байгаа бөгөөд Монгол улсаа төлөөлөн эрэгтэй 10, эмэгтэй 8 тамирчны бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцож байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх