2026-11-04

Энэ өдөр нийт 9,082,827,387 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 583,192,566 төгрөгийн үнийн дүн бүхий 684,701 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.97%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +14.81%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +12.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шевро ХК (MVO -12.91%), Улсын их дэлгүүр ХК (UID -2.81%), Би ди сек ХК (BDS -2.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 37,860 ширхэг нэгж эрх 22,672,961.20 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12 ширхэг үнэт цаас 1,100,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,190 ширхэг үнэт цаас 119,001,700 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрсийг 1,150 юаниас эхэлж дуудан, үнэ 5.22%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 15,488,000 юань буюу 8,356,860,160 төгрөгөөр арилжаалж, худалдагч компани арилжааны үнийн өсөлтөөс 414,389,760 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

Энэ өдөр нийт 9,082,827,387 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.37%-иар буурч, 67,227.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,283,025,754,131 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх