МУГТ Т.Тулга монголын багийн 2 дахь алтан медалийг хүртэв

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ Т.Тулга аваргалав.

Тэрбээр өмнөх жил энэ тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан алтан медалийн эзэн боллоо.

Эл жинд Кыргызүүд өнгөтэй наадсан юм. Гавьяат тамирчин Т.Тулгатай шигшээд барилдахаар шалгарсан Рустамжан Кахаров бэртсэн тул дэвжээнд гарч ирсэнгүй.

Харин түүний нутаг нэгт Аден Сакыбаев манай тамирчин Б.Өсөхбаярыг буулган авч, хүрэл медальд хүрэв. Нөгөө хүрэл медалийн эзнээр 23 хүртэлх насныхны Европын АШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, ОХУ-ын Магомед Элтемиров тодорсон юм.

70 кг-ын дүн:

1. Т.Тулга (Монгол)

2. Рустамжан Кахаров (Кыргызстан)

3. Аден Сакыбаев (Кыргызстан)

3. Магомед Эми Элтемиров (ОХУ)

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн