ОУХМ О.СҮлдхүү “Улаанбаатар опен”-оос хүрэл медаль хүртэв

Азийн АШТ-ий гурван хүрэл медальт, ОУХМ О.Сүлдхүү өмнөх жилийн “Улаанбаатар опен” тэмцээнд медалийн төлөө өрсөлдөөд мултарч байсан бол энэ удаа дутуугаа гүйцээн хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Энэтхэгийн тамирчин, энэ оны Азийн АШТ-д үзүүрлээд торгон ирэндээ ирсэн Сандееп Сингх Манныг оноогоор цэвэр ялж, энэхүү медалийн эзэн болов.

Эрэгтэйчүүдийн 79 кг-ын шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин, U20 ангиллын дэлхийн аварга, U23-ийн Европын хошой аварга Исмаил Ханиев ялав. Тэгвэл Ираны тамирчин, 2025 оны Азийн аварга Махди Мохаммад Юсефихаживар мөнгөн медаль дээр буулаа.

Энэ жингийн нөгөө хүрэл медалийг Казахстаны Шамсат Тайр зүүсэн юм.

79 кг-ын дүн:

1. Исмаил Ханиев (ОХУ)

2. Махди Мохаммад Юсефихаживар (Иран)

3. О.Сүлдхүү (Монгол)

3. Шамсат Таир (Казахстан)

ОУХМ О.СҮлдхүү "Улаанбаатар опен"-оос хүрэл медаль хүртэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн