Монгол-Алтайн уулсаар хур тунадас орно

, 2026 оны гуравдугаар сарын 24Монгол-Алтайн уулсаар хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр +2-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +9+14 градус, бусад нутгаар +3+8 градус дулаан байна. 

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, +6+8 градус дулаан байна. Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн