, 2026 оны гуравдугаар сарын 24Монгол-Алтайн уулсаар хур тунадас орно.
Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр +2-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +9+14 градус, бусад нутгаар +3+8 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, +6+8 градус дулаан байна. Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.