Шинэ цахим хуудсыг 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс үндсэн хувилбарт бүрэн шилжүүлнэ.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь зах зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор хүргэх, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, заавар, IPO, үнэт цаас гаргагчдын мэдээлэл, компанийн тайлагнал болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй, нэгдсэн бүтэцтэйгээр хүргэх зорилгоор шинэ цахим хуудсыг 2026 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс туршилтын горимоор ажиллуулж эхэлсэн.
Туршилтын гурван сарын хугацаанд хэрэглэгчдийн санал хүсэлт, цахим хуудасны ашиглалтын бодит өгөгдөл, хандалтын үзүүлэлт болон техникийн туршилтын үр дүнд үндэслэн цахим хуудасны бүтэц, агуулга, хэрэглэгчийн замнал, үйл ажиллагааг үе шаттайгаар сайжруулж, зах зээлийн оролцогчид болон хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэлтийг тусган ажиллалаа.
Ийнхүү туршилтын хугацаанд хийгдсэн сайжруулалт, хэрэглэгчийн туршлагыг дээшлүүлэх ажлын үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжтой нэгдсэн дижитал орчныг бүрдүүлж, шинэ цахим хуудсыг 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс үндсэн хувилбарт бүрэн шилжүүлэхээр боллоо.
Шинэ цахим хуудас: https://new.mse.mn/
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
