Э.Адъяа, О.Батбаяр нар тулаант бөхийн ДАШТ-д түрүүллээ

БНСУ-ын Гояанг хотод болсон комбат буюу тулаант бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид медалийн хур буулгажээ.

Тухайлбал, 57 кг-ын жинд О.Батбаяр, -82 кг-ын жинд Э.Адъяа нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Тэгвэл 74 кг-д С.Бямбарагчаа мөнгөн медаль хүртсэн байна. Дэлхийн аварга болсон Э.Адъяагийн хувьд холимог төрөлд мөн мөнгөн медаль авчээ. Тэрбээр хилийн цэргийн 0277 дугаар ангийн ахмад цолтой хилчин бөгөөд өнгөрсөн жил Япон улсад Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэж байжээ.

27 орны баг тамирчид оролцсон тус тэмцээнд манай улсаас 19 тамирчин өрсөлдсөн байна. Түүнчлэн чөлөөт бөхийн олон улсын шүүгч С.Чинбат тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллажээ. 

Комбат самбо бөхийн төрөл нь арми, тусгай албадын гардан тулааны хэрэгцээнд зориулан анх хөгжүүлсэн, гар, хөлийн цохилт болон бөхийн мэх хосолсон бүрэн хавьталт тулааны спорт гэдгээрээ онцлогтой. Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн