“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг болж байна

Адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох “Мянган морьтон” өдөрлөг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан морин парк”-д энэ амралтын өдрүүдэд болж байна.

Энэ үеэр “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн, ”Адуун төвөргөөн” морьт жагсаал, “Хаадын хаан Чингис хаан” морин шоу тоглолт, дэмбээ болон адуучдын ур чадвар сорьсон эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, морин хуурын үзэсгэлэн худалдаа, гар урлалын үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Нийслэлийн АЖГ, Монголын үндэсний морьт харвааны холбоо хамтран хийж буй “Мянган морьтон” өдөрлөгийн үеэр “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнд Монголын 73, Япон, Канад, Австрали, АНУ, Мексик, Франц улсын 14 тамирчин оролцож, цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна. 

Олон улсын “Crossing Bridges” гэрэл зургийн фестивальд оролцож буй есөн орны гэрэл зурагчин энэ үйл явдлыг гэрэл зургаар баримтжуулж байгаа ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн