“Улаанбаатар төмөр зам” өнгөрсөн онд 33 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН өнгөрсөн онд 33 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн бол энэ оны эхний 7 сард 20 сая орчим тонн ачаа тээвэрлэжээ.

Энэ үзүүлэлтээр оны эцэст ачаа тээврийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрэх төлөвтэй байгааг ЗТЯ мэдээлэв. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитинтай Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзан, хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох үеэрээ тэмдэглэсэн байна. 

Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд “Гэгээн Пантелеймон” галт тэргэнд суурилсан явуулын зөвлөх, оношилгооны төв Монголд ажиллаж, энэ оны 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 4-ныг хүртэл 2.8 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн