Шэньжэнь, 2026 оны есдүгээр сарын 6 //. Ази, Номхон далайн хэвлэл мэдээллийн өндөр түвшний форум Гуандүн мужийн Шэньжэнь хотод өчигдөр боллоо.
Энэхүү форумд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны сайд Ли Шүлэй оролцож, үндсэн илтгэл тавив. Мөн ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гуандүн мужийн Намын Хорооны нарийн бичгийн дарга Хуан Күньмин оролцож, илтгэл тавилаа.
Дарга Ши Жиньпиний Ази, Номхон далайн нийгэмлэгийг байгуулах чухал санал нь Ази, Номхон далайн нээлттэй эдийн засгийг хамтран бүтээх, Ази, Номхон далайн бүс нутагт хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд чухал удирдамж болж байна гэдэгт оролцогчид санал нэгдэв.
Синьхуа агентлагийн ерөнхий редактор Лю Янсун “Мэдээллийн байгууллагууд орчин үеийн өөрчлөлтийг мэдээлэхээс гадна, хамтын амжилтыг (win-win) идэвхтэй хөгжүүлж, дэлхийн засаглалыг сайжруулахад хувь нэмрээ оруулах юм. Бид Ази-Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны талаарх эерэг мэдээллийг хамтдаа түгээж, хөл нийлүүлэн урагшилж буй Ази-Номхон далайн бүс нутгийн дуу хоолойг дэлхийд улам чанга дуулгах ёстой. Хиймэл оюун, шинэ технологи нь ази номхон далайн хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааны өөр нэг чухал салбар болох боломжтой” хэмээн тодотгов.
Форумд оролцогчид Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагаа нь Ази, Номхон далайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн идэвхтэй оролцооноос салж болохгүй гэж үзсэн юм. Олон салбарын хамтын ажиллагааны ахиц дэвшил, ололт амжилтын талаар цогцоор нь мэдээлж, Ази, Номхон далайн бүс нутагт нээлттэй хөгжлийн таатай олон нийтийн санал бодлын орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриалав.
Уг форумд 40 гаруй улс орон, бүс нутаг, НҮБ-ын агентлаг, олон улсын байгууллагын 400 гаруй төлөөлөгч оролцож, Хятад, гадаадын 16 хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ази, Номхон далайн хэвлэл мэдээллийн түншлэлийн хөтөлбөрийн бэлтгэл хороог байгууллаа.