Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

Улаанбаатар хот Дэлхийн банк групп хотын хөгжлийн төслүүдэд шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээг авах, олон улсын сайн туршлага, мэдлэгийг нэвтрүүлэх чиглэлээр харилцаагаа өргөжүүлнэ.

Тухайлбал, хотын тэсвэрлэх чадвар ба үерийн эрсдэлийн менежмент, тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тээврийн тогтолцоо, төслийн бэлтгэл, хэрэгжилтийг дэмжих, институцын чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, туршлага хуваалцах, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулж болох бусад чиглэл багтаж байна.

Мөн төслийн хөгжүүлэлт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, талуудын уялдаа зохицуулалтыг сайжруулах, өндөр түвшний яриа хэлэлцээг өргөжүүлэхэд хамтрах юм. Ингэснээр Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, томоохон төслүүдийг олон улсын шилдэг туршлагатай уялдуулах боломж бүрдэх ажээ.

НЗДТГ Дэлхийн Банк группийн харилцан итгэлцэл, үр дүнд тулгуурласан олон жилийн түншлэлийг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэмжих хүрээнд үргэлжлүүлнэ. Тухайлбал, иргэдийн аюулгүй байдал, дэд бүтцийн тэсвэрлэх чадварыг хангахад чухал ач холбогдолтой “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг багасгах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох технологийг нэвтрүүлэх төсөл” болон “Улаанбаатар Трамвай төсөл” -ийн бэлтгэл ажлын хүрээнд өрнөж буй хамтын ажиллагаа нь Улаанбаатар хотод уур амьсгалын өөрчлөл, болзошгүй эрсдэлд тэсвэртэй, тогтвортой хотын хөгжлийг урагшлуулахад чиглэж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн