Үндэсний мэдээллийн агентлагийн түүхт 105 жилийн ойн баярын хурал боллоо. Баярын хуралд Монгол Улсын ЕТГ, УИХ, Засгийн газрын төлөөлөл, үе үеийн ахмад ажилтнууд, 21 аймаг дахь сурвалжлагчид хүндэт зочдоор оролцов.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт нар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэдгээр мэндчилгээнд, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын бэлгэ тэмдэг нь үндэсний мэдээллийн агентлаг байдгийг тэмдэглээд, Монголын үндэсний мэдээллийн агентлаг нь “Туурга тусгаар Монгол Улсынхаа түүхийг бичилцэж Монголын дуу хоолойг дэлхийд хүргэж, улс орныхоо нийгмийн амьдралын талаар үнэн бодит мэдээллийг дэлхий дахинд тасралтгүй хүргэж ирсэн”-ийг онцолсон байлаа.
Үндэсний мэдээллийн агентлаг нь 105 жилийн түүхэн замналынхаа туршид Монголын төр засгийн мэдээний албан ёсны, баталгаат эх сурвалж болж, улс орноо гадаад ертөнцөд сурталчлах үүрэгтэй ажиллаж ирсэн юм.
агентлагаас 105 жилийнхээ ойд зориулан “Дэлхийн удирдагчид Монголд” гэрэл зургийн тайлбарт цомог, агентлагийн үе үеийн гэрэл зурагчдын бүтээлийн түүвэр “Түүх мөнхлөгчид”, “Тал нутгийн мэдээллийн элч” гэсэн гурван номыг эмхэтгэн гаргаж, “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.
Баярын хурлын үеэр Монголын сэтгүүл зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч, уран бүтээлчдийг алдаршуулан төрийн дээд цол одон медалиар шагналаа. Шагналыг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр гардуулав.
агентлагийн төрийн дээд цол одон, медаль хүртсэн эрхмүүдийн сэтгэгдлийг хүргэж байна.
агентлагийн ахмад ажилтан Х.Оюун: Би 1960 оноос агентлагтай амьдралаа холбосон гэж үздэг. 1967 оноос гар бие оролцож ажилласан. Би агентлагийнхаа нэр дээр Москва хотод Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн. Түүнээс хойш агентлагтаа франц, орос хэлний орчуулагчаар ажилласан. Анх орчуулагч болчихоод Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, хэл зүй, найруулга зүйн талаас нь орчуулгын засвараа хийлгэн, маш сайхан гар нийлж ажиллаж байлаа. Төдөлгүй, англи, франц хэлээр сурч төгссөн хүмүүс манайд орж ирж, мэргэжлийн хүмүүс хүрээгээ тэлснээр 1969 оноос хойш Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажиллахаа больсон. Тухайн үеийн Засгийн газрын бодлого нь гадаад сурталчилгаанд их анхаардаг байсан гэж боддог. Агентлагийн маань франц, англи хэлээрх бюллетень тус бүр 300 гаруй хувиар хэвлэгдэж үнэ төлбөргүй тараагддаг байлаа. Франц хэлээр гарч байсан бюллетень маань 25 жил гарсан байдаг.
агентлагийн Дотоод мэдээний албаны дарга Б.Хандмаа: Монголын сэтгүүл зүйн ууган байгууллагын нэг, орчин үеийн сэтгүүл зүйн салбарыг бүтэн байлгадаг Үндэсний мэдээллийн агентлаг хэмээх энэхүү брэнд байгууллагын өндөр их ойгоор төрийн дээд хүндэтгэлийг олон ажилтанд хүртээж байгаад нэн талархалтай байна. Миний хувьд, Монголыг дэлхийд, Дэлхийг Монголд уриатай Үндэсний мэдээллийн агентлагийнхаа түүхт ойн жил Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгалаа. Байгууллагынхаа удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын үе үеийн гарамгай орчуулагч, сэтгүүлч, соён гэгээрүүлэгчид ажиллаж байсан эрдмийн энэ өргөөнд 30 жил ажиллажээ.
Санхүү, аж ахуйн албаны дарга С.Золзаяа: агентлагтаа 2002 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд агентлагийнхаа олон сайхан уран бүтээлчтэй хамтран ажиллаж байлаа. Байгууллагынхаа түүхт ойн баяраар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэндээ туйлаас баяртай байна. Монгол Улсынхаа мэдээллийн ууган байгууллагын түүхийг бүтээлцэж яваадаа үргэлж бахархаж явдаг. Ойн баярын энэ өдөр итгэл хүлээлгэсэн төр засаг, байгууллагынхаа удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. агентлагийн Санхүү аж ахуйн алба нь байгууллагын санхүүгийн нөөцийг үр ашигтай удирдах, төсвийн төлөвлөлт, орлого зарлагын зарцуулалт түүний гүйцэтгэлд хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж, байгууллагын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.
агентлагийн Хятад хэлний орчуулагч редактор Б.Мөнхтуул: агентлагийн “Мөнгү Шяоши Бао” хятад хэлээрх сонинд ажиллаж эхэлснээс хойших 20 гаруй жил талархал, хүндэтгэл дүүрэн он жилүүд байлаа. Энэ хугацааг эргээд бодоход баярлаж талархсан, сурч мэдсэн, алдаа онооноосоо ухаарсан олон сайхан дурсамж сэтгэлд бууж байна. Сонины ажил гэдэг мэдээ мэдээллийг орчуулж, уншигчдад хүргэхээс гадна үг бүрийн утга учир, найруулга бүрийн онцлогийг анхаарч, эх хэл болон хятад хэлнийхээ баялаг боломжийг зөв ашиглахыг шаарддаг ажил билээ. Тиймээс мэргэжлээсээ суралцаж, туршлага хуримтлуулан, ажилдаа улам дуртай болж ирсэн минь миний хувьд үнэ цэнтэй. Энэ хугацаанд хамт ажиллаж, мэддэг чаддаг бүхнээсээ хуваалцаж, зөвлөж тусалж ирсэн ахмад сэтгүүлчид, удирдлага, хамт олон маань миний ажил амьдралын салшгүй хэсэг юм. Өдөр тутмын ажлын энгийн мэт санагдах мөчүүд, хамтдаа ярилцаж, зөвлөлдөж, нэг мэдээг нягталж суусан цаг хугацаа хүртэл өнөөдөр бодоход ихээхэн үнэ цэнтэй санагдаж байна. Хүний хийж бүтээсэн ажил ганц хүний хичээл зүтгэлээр хэмжигдэхгүй, ард нь үргэлж олон хүний дэмжлэг, итгэл байдаг гэдгийг энэ шагнал надад дахин санууллаа.
агентлагийн Гэрэл зургийн сурвалжлагч Б.Чадраабал: агентлаг бол үе үеийн үе үеийн шилдэг сэтгүүлч, орчуулагчдыг төдийгүй гэрэл зурагчдыг бэлтгэж, Монголын гэрэл зургийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан байгууллага гэж зүй ёсоор үнэлэгддэг. Үнэхээр агентлаг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гэрэл зургаар хангах, улсын гэрэл зургийн архивыг бүрдүүлэх, гэрэл зургийн мэдээллээр дамжуулан Монгол Улсаа дотоод, гадаадад сурталчлах үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн гэж хамт олон юм. Үндэсний мэдээллийн агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч байна гэдэг ямагт үйл явдлын эхэнд явахыг шаарддаг. Тиймээс монгол орныхоо түүхийн нэгэн гэрч болж байдаг энэ ажлаараа би бахархаж явдаг.
агентлагийн англи хэлний орчуулагч М.Өнөрзул: агентлагийнхаа түүхт 105 жилийн ойгоор Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасандаа маш их баяртай байна. Сургуулиа дөнгөж төгсөөд 2001 онд анх босгыг нь алхаж байсан бол амьдралын минь замнал энэ их айлтай салшгүй холбогдоод өнөөдөр 26 дахь жилтэйгээ золгож байна. бол миний хувьд ердийн нэг ажлын байр биш, залуу нас, хүсэл мөрөөдөл, хөдөлмөр зүтгэл минь шингэсэн эрхэм, үнэ цэнтэй гэр бүл минь юм. Төрийн энэхүү эрхэм шагнал бол намайг чиглүүлж сургасан үе үеийн удирдлагууд, мөр зэрэгцэн ажиллаж ирсэн хамтрагчид, ахмад сэтгүүлчид, хамт олон болон үргэлж миний ар тал болж ирсэн гэр бүлийн минь хайр, дэмжлэгийн үнэлгээ билээ. Та бүхэндээ гүнээ талархъя. Эх орныхоо дуу хоолойг дэлхий дахинд түгээх эрхэм үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно. агентлаг минь мөнхөд мандаж явах болтугай.
Гадаад мэдээний орчуулагч редактор Д.Жаргал: Дэлхийн өнцөг булан бүрд өрнөж буй үйл явдлыг баталгаат эх сурвалжуудаас цаг алдалгүй, үнэн зөв, шуурхай хүргэх эрхэм үүрэгтэй агентлагийн Гадаад мэдээний редакцад би 2009 оноос хойш ажиллаж байна. Энэхүү редакцад үе үеийн нэртэй орчуулагчид, тоймчид ажиллаж, мэргэжлийн өндөр шалгуур, стандарт тогтоож ирсэн билээ. Тиймээс шилдэг хамт олны нэгэн хэсэг болж, тэдний түүчээлсэн уламжлалыг үргэлжлүүлж яваа ажлаараа ямагт бахархдаг. Олон улсын үйл явдал, улс орнуудын харилцаа, дэлхий дахинд өрнөж буй өөрчлөлт, шинэ сорилтуудыг уншигч олондоо хүргэнэ гэдэг асар өндөр хариуцлага бөгөөд тасралтгүй суралцаж хөгжихийг шаарддаг ажил юм. Надад итгэл хүлээлгэн, хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж ийм хүндтэй шагнал олгосонд маш их баяртай байна. Энэхүү амжилт бол хамт олны минь дэмжлэг, итгэл, хамтын хөдөлмөрийн үр шим билээ. Намайг ямагт дэмждэг удирдлага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч Б.Гантуяа: 2001 онд сэтгүүлч хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшээд хөдөөдөө соёлын үрийг тарихаар хоймор нутгаа зорьж байлаа. Үндэсний мэдээллийн агентлагтаа 2010 оноос сурвалжлагч болж өнөөдөр 16 жилийг ардаа орхижээ. Хоймор нутгийнхаа мэдээ мэдээллийг Монгол Улсдаа төдийгүй дэлхийд түгээж байгаа нь хүн бүрд олддоггүй сайхан боломж гэж боддог. Энэ сайхан хамт олны дунд ажиллаж эрхэм мэргэжил эзэмшсэндээ маш их баяртай явдаг.
Үндэсний мэдээллийн агентлагийн 105 жилийн ойн баяраар шагнал хүртсэн ажилтнуудыг дурдвал:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Ахмад ажилтан Х.Оюун
- Ахмад ажилтан Я.Сүхбаатар
- Ахмад ажилтан А.Огторгуймаа
- Ерөнхий редактор Ш.Батболд
- Дотоод мэдээний албаны дарга Б.Хандмаа
- Санхүү, аж ахуйн албаны дарга С.Золзаяа
- Контентын албаны гэрэл зурагчин Б.Чадраабал
- Гадаадад мэдээлэх албаны Хятад хэлний редакцын редактор Б.Мөнхтуул
- Санхүү, аж ахуйн албаны жолооч Г.Цэгмэд
:
- Ахмад ажилтан Ц.Ичинхорлоо
- Гадаадад мэдээлэх албаны Англи хэлний редакцын орчуулагч-сурвалжлагч М.Өнөрзул
- Контентын албаны дарга Ц.Энхтуяа
- Дотоод мэдээний албаны Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч Б.Гантуяа
- Мэдээлэл технологийн албаны Хэвлэх үйлдвэрийн техникч Ц.Бямба-Очир
- Дотоод мэдээний албаны Дорноговь аймаг дахь сурвалжлагч Х.Эрдэнэбулган
- Дотоод мэдээний албаны Гадаад мэдээний редактор Д.Жаргал
- Дотоод мэдээний албаны Баянхонгор аймаг дахь сурвалжлагч Б.Мөнхзул
- Захиргаа, хүний нөөцийн албаны ахлах мэргэжилтэн Д.Отгонжаргал
- Дотоод мэдээний албаны Сүхбаатар аймаг дахь сурвалжлагч Т.Одончимэг
- Гадаадад мэдээлэх албаны Япон хэлний редакцийн редактор М.Болормаа
- Дотоод мэдээний албаны Орхон аймаг дахь сурвалжлагч Г.Алтанцэцэг
Үндэсний мэдээллийн агентлагийн дээд шагнал “Алтан дүрмийн эзэн” цол тэмдгээр:
- Ахмад ажилтан Ж.Цэвэгжав, С.Алтанцэцэг, С.Баярсайхан, Д.Отгонбаяр нарыг шагнав.
МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:
- МОНТА теле студийн ахлах сурвалжлагч Ц.Анхбаяр, Дотоод мэдээний албаны редактор Ж.Болор, Дотоод мэдээний албаны Ховд аймаг дахь сурвалжлагч Н.Лхагва, “Ган үзэгтэн” шагналаар гэрэл зургийн сурвалжлагч Г.Мөнх-Од, “Хүмүүн бичиг” сонины сурвалжлагч Б.Гармаа нарыг шагнасан юм.
Түүнчлэн Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яамны шагнал “Mэдээллийн технологийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр мэргэжилтэн Т.Түмэн-Өлзий, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр найруулагч Б.Ариунболд, Өмнөговь аймаг дахь сурвалжлагч С.Дэлгэрцэцэг нарыг, Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгээр хятад хэлний орчуулагч-сурвалжлагч И.Лхагвадулам, “Тэргүүний залуу сэтгүүлч” цол тэмдгээр сурвалжлагч Г.Цогзолмаа, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Жуух бичиг”-ээр Санхүү, аж ахуйн албаны нягтлан бодогч Ц.Долгормааг тус тус шагнасан юм.
Эдүгээ агентлаг нь монгол, орос, англи, хятад, япон, солонгос зургаан хэлээрх www.montsame.mn цахим хуудсаараа мэдээ, мэдээлэл түгээж байна. Мөн англи хэлээр “Монгол Mессенжер”, орос хэлээр “Новости Монголии”, хятад, япон хэлээр “Монголын мэдээ”, үндэсний монгол бичгээр “Хүмүүн бичиг” сониныг 7 хоног бүр хэвлэн гаргаж байна.
Монгол Улсын 21 аймагт байнгын сурвалжлагчтай агентлаг нь Ази, Номхон далайн мэдээллийн байгууллагуудын холбоо буюу 35 орны 44 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэсэн ОАНА-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
