ОХУ дахь Монгол Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “OХУ-Д СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУСЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ” энэ сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Онцгой байдлын албаны баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцож дэд байр эзэллээ.
Мөн тэмцээний "Шилдэг довтлогч"-оор Иргэний хамгаалалтын академийн сонсогч, ахлах ахлагч Б.Сүхбат шалгарсан байна.
