“Улаанбаатар опен-2026” тэмцээний сүүлийн өдрийн урьдчилсан шатны барилдаан эхэллээ.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 79, 97, 125 кг-ын жингийн барилдаан өнөөдөр явагдаж 7 алтан медалийн эзэн тодорно.
Энэ удаагийн тэмцээнд 23 орны 297 тамирчин 30 алтан медалийн төлөө хүч сорьж байна. Үүнээс эрэгтэй тамирчин 198, эмэгтэй тамирчин 99 байгаа аж.