Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн хүрээнд үндэсний спортын тэмцээнүүд үргэлжилж байна.
Өнөөдөр фестивалийн хөтөлбөрийн хүрээнд улс, аймгийн цолтой бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаан болохоос гадна үндэсний сурын харваа, морьт харваа, адуучин тэмцээн болон өсвөрийн үндэсний шагайн харвааны тэмцээн зохион байгуулна.
Өнгөрсөн жилийн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаанд улсын начин Э.Сумъяабат түрүүлж, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа үзүүрлэж байв.
Энэ жилийн барилдаанд улс, аймгийн цолтой хүчит бөхчүүд зодоглон, наадамчин олонд үндэсний бөхийн уламжлал, өв соёлыг сурталчлан таниулах юм.