Монгол Улсын өрхийн тоо 2025 онд нэг сая 5.8 мянгад хүрч, өмнөх тооллогоос 12.1 хувиар нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор нэг өрхийн ам бүлийн дундаж 3.4 болж, өмнөх тооллогоос 0.2-оор буурчээ. Нэг, хоёр ам бүлтэй өрхийн тоо нэмэгдсэн бол таваас дээш ам бүлтэй өрхийн эзлэх хувь 0.1–0.4 нэгж хувиар багассан байна.
Нийт өрхийн 67.3 хувь нь гэр бүлээрээ, 19 хувь нь ганцаараа, 11.6 хувь нь нийлмэл, 2.1 хувь нь холимог бүтэцтэй амьдарч байна.
Өмнөх тооллоготой харьцуулахад гэр бүлээрээ амьдардаг өрх 140.2 мянга, ганц бие өрх 53.3 мянгаар нэмэгджээ. Харин эцэг эх, ах дүүс, төрөл саднаараа хамт амьдардаг нийлмэл өрхийн тоо 86.4 мянгаар буурсан байна.
