Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Литвын Гадаад хэргийн сайд Кястутис Будристай есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний долоо хоногийн үеэр уулзлаа.

Сайд нар Монгол, Литва дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, өнгөрсөн хугацааны хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын зорилтын талаар санал солилцов.

Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, соёл, боловсрол, тээвэр логистик болон харилцан сонирхсон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцжээ.

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах асуудлыг ярилцав. Монгол Улс, Литва Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон юм.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн