Олон улсын хүүхдийн спортын XII наадам ОХУ-ын Чита хотод шатрын тэмцээнээр эхэллээ. Хоёр жил тутам зохион байгуулдаг наадмын багийн төрөлд Монголын нэг, Читагийн хоёр, Буриадын нэг баг өрсөлдөж байна.

Монголын багийг “Таван хан” клубын дасгалжуулагч Ө.Бат-Очир удирдаж, Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар тоглож байна.

Б.Сэргэлэн өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Б.Цолмон Ази тивийн аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Д.Цэлмүүн дэлхий, Ази, Зүүн Азийн аварга цолтой. Гурван тамирчин ФИДЕ-гийн дэд мастер цол эзэмшдэг.

Тэмцээн 12 төрлийн спортын уралдаан, бэлтгэл зохион байгуулах хүчин чадалтай “Динамо” цогцолборт болж байна. Монголын волейболын баг мөн тус ордонд бэлтгэл хийж, эхний тоглолтоо хийхээр товложээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн