Засгийн газрын ээлжит хуралдаанаар ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг хэлэлцэнэ.
Хуралдааны товд зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн сангийн журмыг шинэчлэх, төрийн өмчийн радио, телевизийн сүлжээний зохицуулалтад өөрчлөлт оруулах болон визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийн төсөл багтжээ.
Мөн Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төсөл, Кибер сөрөн тэсвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад өгөх санал, “Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Засгийн газрын хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон байна.
