“Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургалт дадлагаар орон нутгийн байгууллагуудын бэлтгэлийг шалгалаа.
“Улбар шар” дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 16 алба, 12 мэргэжлийн анги, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 526 алба хаагч, 60 нэгж техник хэрэгсэл оролцов.
Увс аймагт цасан шуурга, үер, усны осол, ой хээрийн болон объектын гал түймэр зэрэг эрсдэл түгээмэл бүртгэгддэг. Дадлагын үеэр эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээ, байгууллагуудын уялдаа, холбоо мэдээлэл болон техник хэрэгслийн бэлэн байдлыг үнэлжээ.
Мөн алба, мэргэжлийн ангиудад үүрэг гүйцэтгэх бэлтгэл, хувийн хэрэгслийн зохион байгуулалт, техник ашиглалт, зарлан мэдээлэх ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
