Монголын хөрөнгийн бирж Засгийн газрын нийт 10 тэрбум төгрөгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны есдүгээр сарын 30-ны 10:00 цагт зохион байгуулна.

Биржийн гүйцэтгэх захирлын есдүгээр сарын 24-ний А/431, А/432 дугаар тушаалаар 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай үнэт цаас болон 10 жилийн хугацаатай купонтой үнэт цаасыг бүртгэлд оруулжээ.

Хоёр төрлийн үнэт цаас тус бүр 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй байна. Арилжаагаар төрөл тус бүрээс 50 мянган ширхэгийг олон нийтэд санал болгож, нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Хөрөнгө оруулагчид анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно гэж Монголын хөрөнгийн бирж мэдээлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн