Монголын хөрөнгийн биржид есдүгээр сарын 23-нд нийт 11,965,021,395 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа зохион байгууллаа.

Энгийн арилжаагаар 59 хувьцаат компанийн 1,988,975 ширхэг хувьцааг 1,143,144,435 төгрөгөөр арилжив. Үүнээс 26 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийнх буурсан бол есөн компанийн ханш тогтвортой байлаа.

Өдрийн хамгийн өндөр өсөлтийг “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн ADU хувьцаа 14.97 хувиар үзүүлэв. “Инновэйшн Инвестмент” ХК-ийн QPAY хувьцаа 12.51 хувь, “Монгол нэхмэл” ХК-ийн MNH хувьцаа 11.11 хувиар өсжээ. Харин “Хүрд” ХК-ийн HRD хувьцаа 14.65 хувь, “Улаанбаатар БҮК” ХК-ийн BUK хувьцаа 10.29 хувь, “Монгол савхи” ХК-ийн UYN хувьцаа есөн хувиар буурсан байна.

Хөрөнгө оруулалтын дөрвөн сангийн 34,609 ширхэг нэгж эрхийг 41,938,249.84 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 3,053 ширхэг үнэт цаасыг 305,301,070 төгрөгөөр тус тус арилжлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар “Энержи Ресурс” ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсний хоёр багцыг 16,512,000 юань буюу 8,860,999,680 төгрөгөөр борлуулав. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 52 хувийн агуулгатай 6,600 тонн төмрийн хүдрийн хоёр багцыг 448,800 ам.доллар буюу 1,613,637,960 төгрөгөөр арилжжээ.

ТОП-20 индекс 0.02 хувиар өсөж, 66,131.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 16,708,484,054,705 төгрөг болсон байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн