Европын Холбоо Өмнөд Кавказ, Төв Азийг Европын зах зээлтэй холбох Дунд коридорыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлээс 12 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ.
Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Страсбургт Европын парламентын хуралдаанд үг хэлэхдээ уг төлөвлөгөөг танилцууллаа. Хөрөнгө оруулалтыг Global Gateway санаачилгын хүрээнд дайчлах юм.
Төслийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд худалдааны урсгалыг гурав дахин нэмэгдүүлж, ачаа тээврийн хугацааг мэдэгдэхүйц богиносгоно гэж Европын комисс тооцоолжээ.
Европын Холбоо Болгарын талтай хамтран тээврийн холболтын асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дунд коридор нь Хятад болон Төв Азийг Каспийн тэнгис, Азербайжан, Гүрж, Туркээр дамжуулан Европтой холбодог олон улсын худалдааны чиглэл юм.
