Монголын хөрөнгийн биржид 2026 оны есдүгээр сарын 24-нд нийт 69,160,946,095 төгрөгийн арилжаа хийжээ. ТОП-20 индекс 1.14 хувиар өсөж, 66,885.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 16.8 их наяд төгрөг болсон байна.
Энгийн арилжаагаар 48 компанийн 1,174,864 ширхэг хувьцааг 898.6 сая төгрөгөөр арилжжээ. Үүнээс 21 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийнх буурч, долоон компанийн ханш өөрчлөгдөөгүй байна.
Инновейшн Инвестмент ХК-ийн QPAY хувьцаа 12.68 хувь, Ремикон ХК-ийн RMC хувьцаа 11.26 хувь, ХасБанкны XAC хувьцаа 11.13 хувиар өсөж, өдрийн хамгийн өндөр өсөлттэй үнэт цааснуудад багтжээ. Харин Монгол Шилтгээн ХК-ийн MSH хувьцаа 14.8 хувь, Худалдаа хөгжлийн банкны TDB хувьцаа 9.58 хувь, Оллоо ХК-ийн OLL хувьцаа 7.39 хувиар буурсан байна.
Бусад арилжаа
Хөрөнгө оруулалтын дөрвөн сангийн 24,848 нэгж эрхийг 23.2 сая төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 2,561 үнэт цаасыг 223 сая төгрөгөөр арилжжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар “Энержи Ресурс” ХХК-ийн 19,200 тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрсийг 10.46 сая юань буюу 5.61 тэрбум төгрөгөөр борлуулсан байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 499.408 тонн, 44 хувиас багагүй молибдены агууламжтай баяжмалыг 17.36 сая ам.доллар буюу 62.41 тэрбум төгрөгөөр арилжжээ.
