Завхан аймаг, Дэ Нэйче Консервенси байгууллага цэнгэг ус хамгааллын чиглэлээр хамтран ажиллана

Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Цэнгэг ус хамгааллын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Дэ Нэйче Консервенси олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах нар өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд:

  • Завхан аймгийн Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн зураглах, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Голын эх, урсац бүрэлдэх Цэнгэг усанд өндөр ач холбогдолтой газар нутгийг орон нутгийн нөөц газарт авч хамгаалах ажлыг дэмжих;
  • Цэнгэг усны экосистемийг хамгаалах зорилгоор, усан орчинг бий болгох талаар стандарт журам гаргах юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн