ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино холбооны удирдлагын тогтолцоонд шинэчлэл хийх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа Зөвлөлийн гишүүдэд илгээсэн захидалдаа мэдэгдсэн гэж The Athletic мэдээлэв.

Тэрбээр томоохон стратегийн санаачилгыг хэрэгжүүлдэг тогтолцоонд хараат бус гадаад аудит хийлгэж, үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж авах саналыг Зөвлөлд тавихаар болжээ.

Мөн шийдвэр гаргах механизмыг бэхжүүлэхийн тулд гишүүн холбоод болон оролцогч талуудтай тодорхой хугацаатай зөвлөлдөх үйл явц эхлүүлэхийг санал болгосон байна. Үүнд институцүүдийг шийдвэр гаргалтад эрт оролцуулах, удирдах байгууллагуудын эрх мэдлийн заагийг тодорхойлох, ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал багтжээ.

ФИФА-гийн Зөвлөл аравдугаар сарын 15-нд хуралдана. Инфантино долдугаар сард хөл бөмбөгийн хөгжилд 4.2 тэрбум ам.доллар татах FIFA Forward Enterprise санаачилгыг танилцуулсан ч бүс нутгийн холбоодын эсэргүүцэлтэй тулгарсан юм.

2016 оноос ФИФА-г удирдаж буй Инфантино дараагийн сонгуульд оролцох эсэхээ арваннэгдүгээр сарын 18-наас өмнө мэдэгдэх боломжтой. Сонгууль 2027 оны гуравдугаар сард болно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн