Хятадын Коммунист нам Жан Юшя болон Лю Жэнли нарыг сахилга бат, авлигын ноцтой зөрчилд холбогдуулан намаас хассан гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Жан Юшя Төв цэргийн зөвлөлийн дэд дарга, Лю Жэнли тус зөвлөлийн гишүүн бөгөөд Хамтарсан штабын газрын даргаар ажиллаж байв. Тэднийг нэгдүгээр сараас шалгаж, наймдугаар сарын сүүлээр цэргийн албан тушаалаас нь чөлөөлжээ.

Албан ёсны тайлбарт тэднийг улс төрийн сахилга бат зөрчиж, бүлэглэл үүсгэсэн гэж буруутгасан ч хэргийн дэлгэрэнгүйг нийтлээгүй байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн