Хоёр Солонгосын цэрэггүй бүсийн баруун хэсэгт газар доорх мина дэлбэрсний улмаас Өмнөд Солонгосын гурван цэрэг бэртсэн гэж тус улсын Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ.
Дэлбэрэлт болох үед хамгаалалтын хэрэгсэлтэй 12 цэрэг мина илрүүлэгч ашиглан цэвэрлэгээ хийж байжээ. Бэртсэн цэргүүдийн амь насанд аюулгүй байна.
Цэргийн байгууллага шалтгааныг тогтоох шалгалт эхлүүлж, минаг Хойд Солонгосын тал байршуулсан байх боломжийг багтаан бүх хувилбарыг шалгаж байна.
