МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 27 /ТАСС/. Аваргуудын лигийн тэмцээний урьдчилан шалгаруулах шатны сүүлчийн тоглолтууд лхагва гарагт болсноор тус тэмцээний үндсэн шатанд өрсөлдөх бүх баг тодорлоо.
Грекийн АЕК баг хоёр тоглолтын дүнгээр Болгарын “Левски” багийг (0:0, 4:0), Норвегийн “Викинг” баг Хорватын “Динамо”-г (2:2, 3:1), Туркийн “Фенербахче” баг Францын “Лион”-ыг (1:1, 2:1), Словакийн “Слован” баг Словенийн “Целе”-г (1:1, 2:1) тус тус илүүрхжээ.
Өмнө нь үндсэн шатанд тоглох эрхээ авсан багууд бол Английн “Арсенал”, “Астон Вилла”, “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Ливерпүүл”, Францын “Пари Сен-Жермен”, “Ланс”, “Лилль”, Италийн “Интер”, “Наполи”, “Рома”, “Комо”, Испанийн “Барселона”, “Реал”, “Вильярреал”, “Атлетико”, “Бетис”, Германы “Бавариа”, “Боруссиа” (Дортмунд), “Лейпциг”, “Штутгарт”, Нидерландын ПСВ, “Фейенорд”, Португалын “Порту”, “Спортинг”, Украины “Шахтер”, Бельгийн “Брюгге”, Чехийн “Славиа”, Туркийн “Галатасарай”, Австрийн ЛАСК, Азербайжаны “Сабах”, Норвегийн “Будё-Глимт” юм.
Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд 36 баг оролцоно. Багууд өөрийн талбай ба өрсөлдөгч багийн талбайд тус бүр 4 тоглолт хийнэ. Тэмцээний хүснэгтийн эхний 8-д бичигдсэн багууд шууд шөвгийн 16-д шалгарах бол 9-ээс 24 дүгээр байр эзэлсэн багууд хоорондоо тоглож, хожсон 8 баг шөвгийн 16-д тоглоно.
Өнөөдөр Монакод сугалаа явагдах бөгөөд үндсэн шатны тоглолтууд есдүгээр сарын 8-нд эхэлнэ.