БЕРЛИН, 2026 оны наймдугаар сарын 23. /ТАСС/. Мюнхен хотын “Бавариа” баг Дортмундын “Боруссиа”-г 2:1 харьцаагаар хожсоноор Германы супер цомыг хүртлээ.
Дортмунд хотын “Сигнал Идуна Парк” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод ялсан багийн Натаниэль Браун (28 дахь минут), Майкл Олисе (45+1) нар болон “Боруссиа”-гийн Фабиу Силва (75) гоол оруулсан байна. Тоглолтын 90 дэх минутанд Дортмундын Рами Бенсебайни улаан хуудас авч, талбайг орхижээ.
Ийнхүү “Бавариа” баг Германы супер цомыг 12 дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр тэргүүлж байна. Харин “Боруссиа” баг уг цомыг 6 удаа өргөжээ.
Өнгөрсөн улиралд баваричууд Германы аваргаар шалгарснаас гадна Германы цомыг хүртсэн бол “Боруссиа” баг улсын аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн тул хоёр баг супер цомын төлөө өрсөлдсөн байна.
Удахгүй эхлэх Германы аварга шалгаруулах тэмцээний эхний тойрогт “Бавариа” баг 28-ны өдөр өөрийн талбайд “Штутгарт”-тай, “Боруссиа” баг 29-ний өдөр талбайдаа “Хамбург”-тай тус тус тоглоно.