ЖЕНЕВ, 2026 оны наймдугаар сарын 22 /ТАСС/. Саяхан болж өнгөрсөн хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Аргентины хөлбөмбөгчид зохисгүй авир үйлдэл гаргасны учир Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ Сахилга батын хорооноос Аргентины хөл бөмбөгийн холбоонд /AFA/ 321 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.
ФИФА-гийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсанаар, спортын арга хэмжээг спортын бус үзүүлбэр үзүүлэхэд ашигласан, багийн тоглогчид ёс зүйгүй авир гаргасан, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл хийсний учир ийнхүү торгожээ.
Сануулан дурдахад, 7 дугаар сарын 15-нд Аргентины шигшээ багийн хөлбөмбөгчид Английн багийг 2:1-ээр хожсоныхоо дараа “Мальвины арлууд бол Аргентиных” гэсэн үгтэй зурагт хуудас барьж зогссон байна. Тухайн үед ФИФА-гийн зүгээс ДАШТ дуустал хөлбөмбөгчдийг шийтгэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Мөн Аргентины баг финалын тоглолтод Испанийн шигшээд 0:1-ээр хожигдсоны дараа Аргентины хөлбөмбөгчин Леандро Паредес Испанийн хамгаалагч Эрик Гарсияг багалзуурдаж, дараа нь хагас хамгаалагч Гавиг түлхэж унагасан билээ.
ФИФА-гийн мэдэгдэлд дурдсанаар, цаашдаа Аргентины баг өөрийн талбайд тоглолт хийх үеэр үзэгчдийн тоог хязгаарлах бөгөөд цэнгэлдэх хүрээлэн 50 хувийн дүүргэлттэй байх ёстой.
Дээрх торгуулийн мөнгөнөөс 100 мянган ам.долларыг ялгаварлан гадуурхахтай тэмцэхэд зарцуулах ажээ.