МАДРИД, 2026 оны наймдугаар сарын 27. /ТАСС/. Испанийн аварга шалгаруулах тэмцээний II тойрогт “Реал Мадрид” баг “Реал Сосьедад” багийг талбайдаа хүлээн авч, 4:1-ээр хожжээ.
“Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Францын шигшээгийн довтлогч Килиан Мбаппе 40, 60, 80 дахь минутанд гурван гоол оруулж хет-трик хийлээ. Мөн “Реал Мадрид”-ын Винисиус 68 дахь минутанд гоол оруулсан бол “Реал Сосьедад”-ын Лука Сучич 44 дэх минутанд гоолджээ.
Ийнхүү Мбаппе энэ улирлын эхний гоолуудаа орууллаа. Тэрбээр өнгөрсөн зун болсон ДАШТ-д 10 гоол оруулж шилдэг мэргэн буучаар шалгарснаас гадна ДАШТ-д нийтдээ 22 гоол оруулснаар бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
“Реал Мадрид” энэ улиралд хоёр дараалан хожиж, 6 оноотойгоор тэмцээний хүснэгтийн тэргүүнд бичигдэж эхэллээ. Харин “Реал Сосьедад” хоёр дараалан хожигдсоноор хүснэгтийн сүүлчийн 20 дугаар байрт жагсаж байна. Дараагийн тойрогт мадридчууд 30-ны өдөр “Малага” багийг талбайдаа хүлээн авах бол “Реал Сосьедад” баг 29-ний өдөр мөн талбайдаа “Эспаньол”-той тоглоно.