МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 22 /РИА Новости/. ДАШТ-ий финалын тоглолтын дараа Испанийн хөлбөмбөгчид рүү халдсан Аргентины шигшээ багийн хагас хамгаалагч Леандро Паредес 10 тоглолтонд оролцох эрхээ хасуулжээ. Ийм шийтгэлийг Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ Сахилга батын хороо түүнд ногдуулсан байна.
Аргентины шигшээ баг 7 дугаар сарын 19-ний өдөр болсон ДАШТ-ий финалын тоглолтод Испанийн багт 0:1-ээр хожигдсоны дараа Паредес Испанийн хамгаалагч Эрик Гарсияг багалзуурдаж, хагас хамгаалагч Гавиг түлхэн унагасаныхаа дараа сэлгээний тоглогчийн хантаазыг нь урсан байна. Мөн Аргентины хамгаалагч Науэл Молина хажуугаар гүйж өнгөрсөн Испанийн багийн ахлагч Родриг цохисон бол Аргентины дасгалжуулагчдын нэг Роберто Айяла Испанийн тоглогч Дани Ольмог цохихоор завджээ.
Паредесийн 10 тоглолтод оролцох эрхийг хассанаас гадна 90 мянган доллароор торгосон байна. Мөн Молинагийн 7 тоглолтод оролцох эрхийг хасаж, 90 мянган доллароор торгожээ. Аргентины Тьяго Альмада, Испанийн Гави нар 1 тоглолтод оролцох эрхээ хасуулж, 30 мянган долларын торгууль төлөх бол дасгалжуулагч Айалагийн 3 тоглолтод оролцох эрхийг хасаж, мөн 30 мянган долларын торгууль ногдуулжээ.