Ютта Лердам: Надад зөвхөн олимпын алтан медаль хэрэгтэй

Милан Кортина 2026

АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв

Милан Кортина 2026 өвлийн олимп нээлтээ хийхэд хоёрхон өдрийн хугацаа үлдлээ. Цас, мөсний шилдэг тамирчид хэдийнэ Италид ирж, үүрээ засчээ. Энэ удаагийн олимпын тод оддын нэг бол яахын аргагүй Нидерландын Ютта Лердам. Тэрбээр өчигдөр/2026.02.03/ гүйлтийн тэшүүрийн тэмцээн болох ордонд эхний бэлтгэлээ хийжээ.

2022 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн, дэлхийн долоон удаагийн аварга түүний энэ удаагийн зорилго нь зөвхөн алтан медаль.

Ютта Лердам: Надад зөвхөн олимпын алтан медаль хэрэгтэй

Түүний дасгалжуулагч Коста Полтавец ярихдаа “Ютта илүү төлөвшиж, илүү сайжирсан. Бид хоёулаа л тамирчин болон хувь хүнийхээ тал дээр өсөн дэвжлээ. Түүнийг энэ удаад зорьсондоо хүрвэл би жинхэнэ амжилт гэж үзнэ. Алтан медаль зөвхөн оргилд хүрэх ганц зам биш гэдгийг тэр нотлох болно” гэжээ.

Ютта 2022 онд олимпын аварга болоход ердөө 0.64 секунд дутаж байв.

Ютта Лердам: Надад зөвхөн олимпын алтан медаль хэрэгтэй

Өдгөө 27 настай тэрбээр оны өмнө өгсөн ярилцлагадаа “Би хэдийнэ олон амжилтыг гаргажээ. Нидерландын аварга гэх цол намайг баярлуулдаг ч надад одоо зөвхөн олимпын алтан медаль л хэрэгтэй” гэж байв.

“Youtuber”, боксчин Жек Полын найз охин гэдгээрээ мөн алдартай түүний эхний тэмцээн нь хоёрдугаар сарын 9-ний өдөр байх болно.

Ютта Лердам: Надад зөвхөн олимпын алтан медаль хэрэгтэй

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн