МОСКВА, 2026 оны хоёрдугаар сарын 4 /RIA Novosti/. “Лос-Анжелес Лейкерс” багийн хамгаалагч Лука Дончич, “Бостон Селтикс”-ийн довтлогч Жейлен Браун нар Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) нэгдүгээр сарын шилдэг тоглогчоор тодорсон тухай тус холбооны хэвлэлийн алба мэдээлжээ.
Дончич Баруун бүсээс шилдэг тоглогчоор шалгарчээ. Словени сагсанбөмбөгч өнгөрсөн сард дунджаар 34 оноо авч, 9.1 удаа оновчтой дамжуулсан бол самбараас 7.2 удаа бөмбөг авчээ. “Лейкерс” баг улирлын 16 тоглолтод 9-д хожсон бөгөөд Дончич нэг тоглолтод оролцоогүй байна.
Харин Браун Дорнод бүсийн шилдэг тоглогч болжээ. Тэрбээр өнгөрсөн сард дунджаар 29.2 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт 7.9, оновчтой дамжуулалтын дундаж үзүүлэлт 4.6 байна. “Бостон” баг 16 тоглолтоос 10-т нь хожсон байна. Браун хоёр тоглолт өнжжээ.