ЭР-РИЯД, 2026 оны хоёрдугаар сарын 3 /ТАСС/. Францын хамгаалагч Карим Бензема Саудын Арабын “Аль-Хилал” клубтэй гэрээ байгуулсан тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Харин өдгөө 38 настай хөлбөмбөгчинтэй байгуулсан гэрээний хугацааны талаар дурдаагүй байна.
К.Бензема 2023 оноос хойш “Аль-Иттихад” клубт тоглож байгаа бөгөөд 2025 онд Саудын Арабын аваргаар шалгарчээ. Нэгдүгээр сарын сүүлчээр L’Equipe сонинд бичсэнээр, тус клуб Бенземагийн цалинг бууруулсан гэрээнд гарын үсэг зурахыг түүнд санал болгосон боловч Бензема татгалзсан байна.
Өмнө нь тэрбээр “Реал Мадрид” багт тоглож байхдаа Испанийн АШТ-д 4 удаа, Испанийн цомд 3 удаа, Аваргуудын лигт 5 удаа түрүүлж байв. 2022 онд France Football сэтгүүлээс дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртжээ. “Реал”-ын бүрэлдэхүүнд 648 тоглолтод оролцохдоо 354 гоол оруулсан байна.
Харин 2007- 2022 онд Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд К.Бензема 97 тоглолтод оролцохдоо 37 гоол оруулж, 2021 онд Үндэстнүүдийн лигт түрүүлж, 2022 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн юм.