Трампын зөвлөх асан нууц бичиг баримт хадгалсан гэж буруутгагджээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжлэгч, нэгэн цагт түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Жон Болтон нууц мэдээллийг хууль бусаар хадгалсан хэргээр гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Мэрилэнд мужийн холбооны шүүхийн Баасан гаригт (2026.06.26) болсон хэлэлцүүлгийн үеэр Болтон нууц бичиг баримтыг бичиж байсан номдоо ашиглах зорилгоор хадгалж, хоёр хамаатандаа үзүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Үүнд тагнуулын товч мэдээлэл, засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон гадаадын удирдагчидтай хийсэн уулзалтын тэмдэглэл багтсан байв. Болтон мөн өнгөрсөн жил 18 эрүүгийн хэрэгт буруутгагдсан ч няцаасан байдаг. “Би харамсаж байна” гэж Болтон хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын дүүргийн шүүгч Теодор Д Чуанд хэлжээ.

Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Болтон бол Хууль зүйн яамнаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй хэд хэдэн улс төрийн өрсөлдөгчдийнх нь нэг аж.

Тэрбэр хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг намын үзэл бодлоос тусгаарлаж байсан урт хугацааны хэм хэмжээг арилгасан юм. Гэсэн хэдий ч Трампыг шүүмжлэгчдийн эсрэг эхлүүлсэн мөрдөн байцаалтаас ялгаатай нь Болтоны мөрдөн байцаалт ерөнхийлөгчийг 2025 онд албан тушаалдаа эргэн орохоос өмнө эхэлсэн.

Холбооны прокуроруудтай байгуулсан гэрээний хүрээнд Болтон таван жил хүртэлх хорих ял авахын оронд гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэж Ройтерс өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр мөн 2.25 сая ам.долларын торгууль төлж, 100 цагийн олон нийтийн ажил хийх болсон байна.

Болтон Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд засгийн газарт ажиллаж байсан туршлага, дурсамжаа ном болгон үлдээхийн тулд нууц баримт бичиг хадгалсан байсан гэж буруутгагдсан. “The Room Where It Happened” нэртэй уг номдоо тэрбээр Трампыг гол төлөв шүүмжилсэн байв. Трамп харин Болтоныг дайнд хэт автсан, улс орныг “Дэлхийн зургаадугаар дайн”-д хүргэх байсан “галзуу” хүн гэж шүүмжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн