Олон улсын далайн байгууллагын тэргүүн Ормузын хоолойн олон улсын усан замд 80 орчим мина байж болзошгүй гэж хэлээд, уг замыг минагүйжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. НҮБ-ын тусгай байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес өчигдөр (2026.06.26) Ормузын хоолойн нөхцөл байдлын талаар цахим хэвлэлийн бага хурал хийсэн.
Домингес Ормузын хоолойн уламжлалт тээврийн замд байгаа минагийн тоог АНУ зэрэг хэд хэдэн орны мэдээлэлд үндэслэсэн гэж мэдэгдсэн байна. Тэрбээр хөлөг онгоцны аюулгүй зорчих боломжийг сэргээхийн тулд тус бүсийг минаас цэвэрлэх шаардлагатай бөгөөд Иран улс мөн санал нэгдсэнийг онцолсон байна.
Их Британи, Франц, АНУ зэрэг орнууд ийм хүчин чармайлтыг баталгаажуулах, цаашид мина цэвэрлэх ажилд хөрөнгө оруулахад бэлэн байгаа аж. Гэхдээ мина зайлуулах ажил эхлэхээс өмнө тээвэрлэлт нь гацсан 500 орчим хөлөг онгоц болон тэдний багийг нүүлгэн шилжүүлэх ёстой гэж Домингес хэлжээ.
Тэднийг аюулгүй газар хүргэх нь түүний тэргүүлэх чиглэл бөгөөд Олон улсын байгууллага нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхэд хэдэн долоо хоног шаардагдана гэж тэрбээр мөн хэлсэн байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар мина цэвэрлэх ажиллагааг эхлүүлэх боломжгүй гэж Домингес мэдэгдээд, хоолойн нөхцөл байдал “маш тогтворгүй” байгаа тул тодорхой хуваарь гаргаж чадахгүй гэв.