Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тербум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 140.4 сая орчим мод тарьж ургуулснаар ойрхог чанар 7.9 хувиас 8.71 хувь болж өслөө.
Энэ онд 50 сая мод тарихаар төлөвлөснөөс хавар 16.2 сая, намар 19.0 сая буюу нийт 35.2 сая мод тарьж, жилийн төлөвлөгөөний 70.4 хувийг биелүүлээд байна.
Нөөц хэр их вэ
Одоогоор 1,267-1,780 га талбайд мод үржүүлгийн газар ажиллаж, 113.8 сая тарьц суулгац, 21.6 тонн үрийн нөөц бүрдүүлсэн. “Алтан намар–Мод тарих улирал” аян есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилж байна.
