Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйл болон Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу төрийн захиргааны албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс яамны төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн Мерит танхимд зохион байгууллаа.


Тусгай шалгалтаар гүйцэтгэх албан тушаалын 11 сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулав.
Төрийн албаны шалгалт цахим системээр явагддаг бөгөөд шалгалтад оролцогчдын ирц, авсан оноо, шалгалтын дүнгийн мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системээс нээлттэй харах боломжтой. Энэ нь сонгон шалгаруулалтын үйл явц, үр дүнг ил тод, нээлттэй байлгах нөхцөлийг бүрдүүлж байна. Жиргэх
