Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр болон маргааш нутгийн төв болон зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна гэж анхаарууллаа.

Зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул жолооч, малчид, хадланчид анхаарахыг зөвлөж байна.

Хур тунадас, салхи

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд зарим сумдын нутгаар 0-10 мм орчим хур тунадас орох төлөвтэй. Салхи секундэд 15 метр хүрч ширүүсэх боломжтой.

Температур ихэнх нутгаар буурч, хүйтэн байх төлөв ажиглагдаж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх