Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд баавгай халдсан явдлаар нэг хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн. Шадар сайд Н.Номтойбаяр ар гэрт нөхөн олговор олгохоо мэдэгдэв.

Олговрыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Эрсдэлийг хэрхэн бууруулах вэ

Улсын онцгой комисс баавгайн асуудлыг аюултай эрсдэлийн хэмжээнд авч үзэв. Сум, аймгийн онцгой байдлын дарга нарт эрсдэлтэй бүсээ тогтоох үүрэг өгсөн. Мэргэжлийн анчдыг аюулгүй байдлыг хангах ажилд оролцуулах боломжтой.

Наймдугаар сараас хойш суурьшлын бүсэд 997 удаа баавгай үзэгдсэн. 38-д нь аюулгүй болгох зөвшөөрөл олгожээ.

\n

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх