“The MongolZ” багийн шилжилт, хөдөлгөөн үргэлжилсээр байна. Саяхан шинэ залуу хоёр тоглогч эгнээндээ нэгтгэсэн тэд өнөөдөр/2026.09.03/ “cobrazera”-г эргэн үндсэн бүрэлдэхүүндээ дууджээ. Улмаар “Techno” сэлгээ рүү шилжсэн аж.
“The MongolZ” баг шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр “FISSURE Playground 3”-д өрсөлдөнө. Тус тэмцээн нь есдүгээр сарын 8-ны өдөр Хятад улсын Сүжоу хотноо эхэлнэ. Нэг сая ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд сүүлийн ганц эрхийн төлөөх хаалттай сонгон шалгаруулалтад Монгол, Хятад, Австралийн багууд өрсөлдөж байна.
“Cobrazera”-ийн хувьд өнгөрсөн долдугаар сарын 12-ны өдөр сэлгээ рүү шилжсэн билээ.
“The MongolZ” баг дээрх тэмцээний эхний тоглолтоо есдүгээр сарын 8-ны өдөр 13:30 цагаас Бразилын “MIBR” багийн эсрэг хийнэ.