Энцо Фернандес 146 сая еврогоор “МанСити”-д иржээ

ЛОНДОН, 2026 оны есдүгээр сарын 2 /lenta.ru/. Аргентины хагас хамгаалагч Энцо Фернандес “Челси” багаас “Манчестер Сити”-д шилжин ирсэн нь Английн Премьер-лигийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй шилжилт хөдөлгөөнүүдийн нэг болсон бөгөөд хэлцлийн үнэ 146 сая еврод /125 сая фунт стерлинг/ хүрсэн тухай спортын сэтгүүлч Фабрицио Романо мэдээллээ.

Ингэснээр Премьер лигийн рекорд давтагдсан байна. Өнгөрсөн 2025 онд “Ньюкасл” клуб Шведийн довтлогч Александер Исак-ийг авахын тулд “Ливерпүүл”-д 146 сая орчим евро төлж байжээ. “МанСити”-гийн хувьд Аргентины хагас хамгаалагч тус клубийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болж байна. 

Португалын “Бенфика” багаас ирсэн Фернандес 2023 оны нэгдүгээр сараас хойш “Челси”-д тоглож байгаа юм. Өнгөрсөн 2025/26 оны улиралд тэрбээр Английн аварга шалгаруулах тэмцээний 36 тоглолтод оролцохдоо 10 гоол оруулж, 4 удаа оновчтой дамжууулалт өгчээ.

Мөн Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2022 онд дэлхийн аварга болж, 2026 онд мөнгөн медаль хүртсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн